Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах
“UFE аппликейшн”(цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь UFE app системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгч FACEBOOK хаягаараа системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж хэрэглэгч болно.
Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд UFE аппликейшн нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Хэрэглэгчид мэдээ мэдээлэл хүргэж, тэмцээн уралдаан зохиоход
- Техникийн засвар хийх
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
Систем нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
Дөрөв. Хэрэглэгч мэдээллээ удирдах
Хэрэглэгч хувийн мэдээлээ хэдийд ч өөрчлөх боломжтой.
Тав. Нууцлалын бодлогын шинэчлэлт
Систем нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
Зургаа. Хэрэглэчийн мэдээлэл устгах
- Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
- Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.
- Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд info@ufe.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор shoppy.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
- Системд бүртгэлтэй мэдээллээ устгах бол FACEBOOK сайтаар орон Settings & Privacy -> Settings -> Apps and Websites цэсрүү орж UFE апп-г устгаад send request товчыг дарна уу.